
НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан олгох тухай холбогдох журамд заасан байдаг. 2019 оны буцаан олголтод 907 мянган иргэн хамрагдах ба үүнд 139 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарсан байна. Харин Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчийн зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа гэсэн хариу өгчээ.