
Марко Поло кинонд Ариг бөхийн дүрийг бүтээж Холливудад монгол жүжигчний ур чадварыг харуулсан жүжигчин Б.Амарсайхан Дэлхийн Зөн ОУБ-ын "Хүүхэд хамгааллын элч" болжээ. Тэрбээр албан ёсоор баталгаажуулж энэ сарын 20-нд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд, тэрбээр гэргий С.Урангийн хамтаар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа бяцхан хүүхдүүдийн дуу хоолой болж ДЗОУБ-ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн Монгол дахь нүүр царай болох аж.