
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзсан тухайгаа ярилаа.
Мөн Т.Чимгээ өлсгөлөн зарлах тухайгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар дамжуулж мэдэгдлээ. Учир нь түүнийг С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт хэлмэгдүүлсэн, мөн мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн зэргээр нэр бүхий улс төрчид мэдэгдээд буй.
Түүнчлэн эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутган, яллагчаар татаад буй. Гэвч энэ хэрэг Улс дээд шүүх дээр гацсан байдалтай байна.