
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гадаадын 11 оронд суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд нарыг томилсон.
Тэдгээрийн дунд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл багтаад буй. Түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон. Тэгвэл түүний талаар нэгэн бичлэг цахим орчинд шуугиан тариад байна.
Ц.Цэнгэл нь төрийн албанд 36 жил ажиллажээ. Тэрбээр намтардаа "1996-1997 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүний менежер мэргэжил эзэмшсэн, орос, англи хэлтэй" гэж бичжээ.