
Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлснээр БНХАУ-ын Сар шинийн баяр энэ сарын 25-27-ны өдрүүдэд болохтой холбогдуулан хоёр улсын хил тус өдрүүдэд хаагдах юм байна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд Хятадын сар шинийн баяраар амардаг уламжлалтай. Харин Замын-Үүд төмөр замын боомтоор нэвтрэх олон улсын галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оролгүй ажиллана.
Дараах боомтууд нэгдүгээр сарын 25-наас 27-ны өдөр хүртэл амарна.
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэр