
2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болж байсан. Тэгвэл өнөөдөр гурван сая дахь иргэн болох Х.Монголжин таван нас хүрч байна. Тэрбээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин болж хорвоод мэндэлж Монгол улсын гурван сая дахь иргэнээр Үндэсний статистикийн хороонд бүртэгдсэн билээ. Монголжин хэмээх нэрийг Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өгч байсан юм.