
Коронавирусийн халдвараар нийт өвчилсөн хүний тоо 584-т хүрээд байна. Мөн одоогоор нас баралтын тоо 17-д хүржээ. Өчигдөр Замын-Үүдийн хилээр ирж ирсэн 6 настай охиныг ээжийнх нь хамт коронавирусийн халдвартай байж болзошгүй учир тусгаарласан гэх мэдээлэл гарсан. Охиноос шинжилгээ аваад Хөх хот руу буцаажээ. Харин автобусанд хамт явсан 17 хүнийг одоогоор Замын-Үүдийн нэгэн зочид буудалд тусгаарлаад байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.
Ухань хотод 17 монгол оюутан бий. Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд 17 нь тус хотод байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байна" гэв.
