
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргажээ.
Түүний саналыг өнөөдөр /2020.01.24/ Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын Онцгой комиссын гишүүд эцэслэн шийдвэрлэх юм.
Коронавирусийн халдвар тээсэн байж болзошгүй нэг эмэгтэйг ХӨСҮТ-д хэвтүүлээд байгаа билээ.