
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд тавьсан байдаг.
Энэ дагуу өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ санал нэгтэйгээр дэмжлээ.
Харин энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эсэргүүцэж, цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, УЛСТӨРИЙН шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" гэж бичжээ.