
Коронавирусийн халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар хуралдаж байгаа юм байна.
Тус хуралдаанд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, дэд сайд болон нийслэлийн Засаг дарга оролцож, холбогдох асуудлаар хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно.