
Увс аймгийн Завхан суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Завхан сумын Хармагт багийн “Хар толгой” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т нэгдүгээр сарын 26-ны өдрийн 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс ОБЕГ-т ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончигоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ