
Засгийн газар өчигдөр хуралдаж, их дээд сургуулиудын амралтыг сунгаж, явган болон автозамын хил орчмын хөдөлгөөнийг цуцлах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан, жолооны курс, сургалтын дамжаанууд хичээллэхгүй юм. Мөн PC тоглоом, автомат тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан байна. Кино үзвэрүүд энэ хугацаанд 18 нас хүртэлх хүүхэд залууст үйлчлэхгүй байх зохицуулалт хийгдсэн байна.