
Увс аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар өчигдөр 09:38 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Газар хөдлөлт нь иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.