
Коронавирусын халдвар гарсантай холбогдуулан иргэдийг хувийн ариун цэврээ сайн сахиж, амны хаалт зүүхийг Эрүүл мэндийн яам зөвлөсөн.
Гэвч зарим эмийн сан, эм ханган нийлүүлэх бөөний төвүүдэд амны хаалт, санитол, спирт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан бараа бүтээгдэхүүн ховордож эхэлжээ.
Энэ талаар иргэдээс тодруулахад, "өглөөнөөс өдөр хүртэл амны хаалт, санитол хайсан боловч олдохгүй байна" гэсэн юм.
Эмийн сангуудад өмнө нь 150 төгрөгөөр худалдаалагдаж байсан хамгийн хямд үнэтэй амны хаалт 350-500 төгрөг болтлоо нэмэгджээ. Харин шүүлтүүртэй амны хаалтууд 4,000-10,000 төгрөгийн үнэтэй байна.