
БНСУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 онд 10 аймагт шинээр дулааны станц барихаар болсон байна.
Дулаан станцуудыг барих ажил ирэх 5 дугаар сараас эхэлж Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймаг дулааны станц барьж, Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг өргөтгөх аж. Одоогийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил өрнөж байна.