
НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын мөнгийг ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор болжээ. Буцаан олголт авах иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажил үргэлжилж байна. Баталгаажсан иргэдийн мэдээллийг Сангийн яамд нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан хүргүүлнэ. НӨАТ-ын хуулийн дагуу Сангийн яамнаас иргэдийн баталгаажсан мэдээллийг 30 хоногийн дотор хянаж, шийдвэрээ гаргаж НӨАТ-ын буцаан олголтыг өгөж эхлэх юм.
Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно гэх тооцоол байна.