
Одоогоос 18 жилийн өмнө дэлхий даяар SARS буюу "амьсгалын цочмог халтай хамшинж өвчин" тархаж нийгмийг ихэд цочирдуулж байжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар SARS өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэлээдгүй анхаарч, өнөөдрийнх шиг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсан юм байна.
2003 онд Хятадаас гаралтай энэхүү вирусээр 8000 хүн өвчилж, 774 хүн амь насаа алдсан аж. Мөн тухайн үед энэхүү вирус дэлхийн өнцөг булан бүр дэх судлаачдын анхааралд өртсөн боловч халдвар тун удалгүй намжиж, 2004 оноос хойш дахин бүртгэгдээгүй байна.
SARS өвчин дэлхийд даяар ид тархаж байх үед манай нийслэл хотод ямар байдалтай байсныг Tsendpurev Tsegmid нэртэй фэйсбүүк хаяг фото зургаар сонирхуулжээ.








