
Коронавирусийн халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан иргэд мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдээ нөөцлөхөөр зах, худалдааны төвүүдэд ачаалал үүсгээд байна.
Иймд Хүчит шонхор худалдааны төвөөс зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөө /Судалтын зам/ 32-ын тойрог хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан тухай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Иргэд зах худалдааны төвүүдийг хааж, улмаар хүнсний хомсдол үүсч болзошгүй гэж үзсэн учир ийнхүү нөөцөлж байгаагаа хэлж байгаа юм. Харин Засгийн газар зах, худалдааны төвүүдийг хаах тухай шийдвэр ОГТ ГАРААГҮЙ тул иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг албаныхан уламжилж байна.