
Шинэ төрлийн коронавирсийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Амны хаалтны эрэлт өндөр байгаа, зохиомол хомсдол үүсгэж иргэд нөөцөлж байна. Ийм шаардлага байхгүй гэдгийг хэлье. НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэнх шаардлагагүйг мэдэгдсэн.
Амны хаалтны үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх магадлалтай байна. Нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйд хүрээд байгаа. Ашиг хонжоо хайсан зарим хүн амны хаалтыг бөөндөж авч байгааг бид буруушааж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь хоногт 42,000 ширхгийг, нөгөө нь хоногт 30,000 ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Импортоор мөн орж ирж байгаа. Тавин-Ус, Монос гэсэн компаниудад байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүд рүү хүргэсэн байна.
Манай улс Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. Одоогоор 10 улс иргэдээ авах хүсэлт гаргаад байгаа юм байна. БНХАУ-ын зүгээс иргэдэд нь шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа" гэлээ.