
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн албаныхан ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, коронавирусийн халдвартай холбоотой мэдээлэл өглөө.
Өнөөдөр байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Нас барсан хүний тоо 132-т хүрээд байна.
Харин Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.
Тэрбээр "Одоогоор манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Тандалтийн дорвөн долоо хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 12.9 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлаад байгаа. БНХАУ-аас ирж байгаа халуурсан тохиолдлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна. Холбогдох журмын дагуу тандалт хяналт хийхэд сэжигтэй зүйл байхгүй байна" гэв.