
Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод буй. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заана. Тэгвэл өнөө өглөө БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ. ЕБС-ийн сурагчдын хичээлийг ирэх даваа гарагаас эхлэн 13 телевизийн сувгаар гаргахаар болсон байна.
Иймд дараах хичээлийн хуваарийг танилцуулж байна.
