
Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрийг барих асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Улаанбаатар хотод 2000 орчим нам даралтын зуух байна. Эдгээр нь агаарын бохирдлыг ихээр үүсгэж байгаа учир сайжруулсан түлшээр хангах шаардлагатай байна. Иймд сайжруулсан шахмал түлшний хүртээмжийг нэмэгдүүэх үүднээс илүү өндөр технологи бүхий 600 мянган тонны хүчин чадалтай үйлдвэрийг барих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Есдүгээр сарын 15-ны өдөр бүрэн хэмжээгээр ашиглалтад орж, түлшээ нийлүүлж эхэлнэ гэж төлөвлөж байгаа” гэлээ.
Тус үйлдвэрийг хотын зүүн захад байгуулах юм байна.