
БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн цөөнгүй оронд тархаад буй коронавирусийн халдвар авсан 7711 тохиолдол бүртгэгдэн, 170 хүн нас барж, 124 иргэн эдгээ байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй ч Цагаан сарын үеэр халдвар тархах эрсдэл өндөр байгаа билээ.
Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд сар шинийн барилдаан болон Төрийн золголт, орон нутаг албан байгууллагуудын золголтыг хязгаарлах эсэх шийдвэрийг хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Үүсээд буй цаг үеийн асуудлаар Монгол Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.