
Өвлийн улирал эхэлж, авто замын барилгын ажил гүйцэтгэх технологийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээжээ.
Тус 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай. Үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилттай байна. Харин 68.92 км нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтай байгаа ажээ.
