
Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний нэгдүгээр шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 301 хэсгийн төлөөлөгчдийн дунд 18 аймгийн цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчийн материалыг ажлын хэсэгт ирүүлсэн. Ийнхүү гуравдугаар шатны шалгаруулалтад 21 алба хаагч шалгарсан бөгөөд гурван өдрийн турш мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

Тэргүүн байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-аюуш, Дэд байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нацагдорж, Гутгаар байранд Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг нар тус тус шалгарч автомашин, мотоцикль, мөнгөн шагналаар шагнуулав.

Уг тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх шинэлэг арга тактикт суралцах, үйл ажиллагааг нь иргэд, олон нийтэд сурталчлан таниулдагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
