
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн хоёр жолоочоос дахин коронавирусын халдвар илэрсэн нь батлагджээ.
Яг одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд УОК-оос төлөөлөл очиж аймгийн удирдлагуудтай хуралдаж байгаа аж. Мөн Зам тээврийн сайд Л.Халтар уг хуралд оролцож байна.
Маргааш өглөө УОК хуралдах тов зарласан бөгөөд уг хуралдаанаар Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр зогсоохшийдвэр гарч магадгүй байна.