Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Уяхан замбуу тивийн наран” дууны утгыг тавагт шингээв

Японы шаазан эдлэлийн “Noritake” компанитай олон жил түншилж буй залуус монгол утга, агуулга бүхий өгүүлэмжтэй бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Тэд монгол ардын уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”-гийн утга, бэлгэдлээс санаа авч дурсгалын таваг бүтээснийг нь Монголын хэрэглэгчид ихэд таашаасан байна. Наран мандаж, жаргахын адил хүмүүний амьдрал ч төрөх, төгсөх нь үнэн хэмээх утгыг энэхүү тавагт шингээжээ.

Бэлтгэсэн Р.Оюунаа