Монголчууд олон зууны өмнөөс ятгыг төрийн ёслолын гол хөгжим болгож, “Ятга хөгжим ялдамхан бүсгүй байсан гэнэ билээ” хэмээн домог хэлэлцэж яруу эгшигт нь уяран саатаж иржээ. Эл гайхамшигт хөгжмийн зэмсгийг Монголоос үүсэлтэй гэдгийг олон ул сад одоохондоо хүлээн зөв шөөрөөгүй ч бидний өвөг хүн нүчүүд ятга хөгжмөөр наад даг байсан тухай түүхийн сур валжид дурдсан талаар эрдэмтэн, судлаачид ярих нь бий.
Монголын эзэнт гүрний үеэс төрийн ёслолын гол хөгжмийн зэмсэг болсон ятга нэг хэсэг мартагдах дөхөөд байсныг сэргээж, Хөгжим бүжгийн дунд сур гуульд мэргэжлийн ят гач бэлт гэхээр 1960 онд анхны элсэлтээ авчээ. Тэр үед Монголд ят га хөгжим заах багш, ятга хөгжим аль аль нь нүдний гэм байсан учраас ятгын ан гид мэргэжлийн хичээл орол гүй нэг жил өнгөрсөн гэдэг. Дараа жил нь БНАСАУ-аас Ким Зон Ам багшийг урьж ав чирснаар Хөгжим бүжгийн дунд сургуулийн танхимаас цуу райтах олон янзын аялгуунд ятгын яруу эгшиг хөг нэмж, Монголын ятга хөгжмийн шинэ цагийн он тоолол эхэлжээ. Ма най ятгачид Ким багшийг Мон голд мэргэжлийн ятгын сургалтыг бий болгоход үнэ тэй хувь нэмэр оруулсан хүн гэж халуунаар дурсдаг. Монголд сургалтад ашиглах ятга хөгжим ховор байгааг Ким багш сонсож нут гаасаа солонгос ятга авчирс наар Мон голын анхны мэр гэжлийн ят гачид солонгос ятгаар, солонгос арга барилаар “хөлд оржээ”.
Ингэж сууриа тавь сан Монголын шинэ цагийн ятгын урлаг өдгөө дэл хийд данслагдаж, Морин хуурын чуулгын хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан О.Мөнхтогтох Франц дахь ЮНЕСКО-гийн байр, НьюЙорк дахь НҮБ-ын их танхимд хос ятгаар монгол аялгуу эгшиглүүлсэн нь ятгачдын төдийгүй монголчуудын бахархал болсон билээ. Мянган жилээр тоологдох буурал түүхтэй ятга хөгжмийн шинэ цагийн түүхийн хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна. Хөгжим бүжгийн коллежоос санаачлан Монгол улсад танхимын сургалтаар мэргэшсэн ятгач бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа бөгөөд ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн лхагва гаригт ДБЭТ-т боллоо.
Уг арга хэмжээний үеэр Монголын шинэ цагийн ятгын урлагийн түүхийг харуулсан гэрэл зураг, хөгж мийн зэмсгийн үзэс гэлэн, хүндэтгэлийн тоглолт болов. Хөгжим бүжгийн сургуулийн ятгын ангийн анхны төгсөгч, “Соёл-Эрдэнэ”-ийн анхдагч дөрвөн эрэгтэй ятгач “Цэн хэр залаа”-гаа эгшигл үүлсэн нь хүндэтгэлийн тог - лолтын гол сюрприз байв. Мөн төрийн соёрхолт Л.Мөр - доржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн ул сын урал дааны тэргүүн шаг налт, соёлын тэргүүний ажил тан Ч.Мөнх-Эрдэнэ өө рийн найруулсан “Сэтгэмж” бү тээлээ гоцолж, уг уралдааны дэд байрын шагналт, соё лын тэр гүүний ажилтан О.Мөнхтог тох Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зо хиолч Д.Түвшинсайханы “Фан тази” бүтээлийг хос ятгаар хөгжимдсөн нь Монголын ятгачдын ур чадварыг гайхуулсан үзүүлбэр байлаа. Мөн ойн хүрээнд зохион бай гуулж буй “Ятга хөгжмийн үүсэл, хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр болж, БНХАУ-ын У.Нарангэрэл, Японы Кикүиши Кёоко, БНСУ-ын Ким Хэ Сүг, ОХУ-ын Ольга Дондоковна нарын арав гаруй эрдэмтэн, судлаач илтгэл тавилаа.