Богд хааны ордон музейн 100 жил: Өнгөрсөн түүхээ хадгалж ирээдүйдээ хөрөнгө оруулах нь чухал
Монгол Улсын түүх, соёлын өвийг хадгалж буй байгууллагуудын дотроос Богд хааны ордон музей онцгой байр суурь эзэлдэг. Учир нь энэ музей зөвхөн нэгэн хааны амьдарч асан ордон, түүний хэрэглэж байсан эд зүйлсийг хадгалдаг газар биш юм. Энд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан түүх, үндэсний төрт ёсны уламжлал, бурхны шашин, урлаг, соёл, монголчуудын оюун санааны амьдралын олон талт өв нэг дор төвлөрчээ.ы
8 цаг 0 мин
“Гамма”-гийн дуранд үлдсэн 30 жил
Ардчиллын төлөөх бүх хүчний нэгдсэн жагсаал. Энэ өдөр хоёр сая гаруй иргэнтэй Монгол Улсад анх удаа олон зуун мянган хүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал цуглаан болжээ.
8 цаг 30 мин
Бөөр, шээсний зам “чулуужсан” үед ташаа, давсаг руу хүчтэй өвддөг
Бөөр , шээсний замд чулуу үүсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгджээ . Шээсний эрхтэн тогтолцоонд төрөл бүрийн гадаад болон дотоод шалтгааны улмаас нэг ба түүнээс олон чулуу үүсэж , энэ нь удамших хандлагатай байдгийг иргэд төдийлөн мэддэггүй . Тэгвэл бөөр , шээсний замд яагаад чулуу үүсдэг , хүндрэхээс нь өмнө хэрхэн мэдэж , арга хэмжээ авах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уролого , андрологийн тасгийн их эмч У.Цэрэндорж дараах зөвлөгөөг өгөв .
9 цаг 45 мин
Үр суулгац импортлох хүсэлтээ 30 хоногийн өмнө ирүүлэх ёстой
Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох зохицуулалт, холбогдох хуульд импортын мэдэгдэл авах хүсэлт гаргах болон шийдвэрлэх хугацааг дараах байдлаар зохицуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнд таримал болон байгалийн ургамлын үр, суулгац импортлох хүсэлтийг бүтээгдэхүүнээ оруулж ирэхээс багадаа 30 хоногийн өмнө ирүүлэхийг тусгажээ.
10 цаг 0 мин
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ
Нийслэлийн иргэдийн өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, мах, сүү, цагаан идээг зах зээлийн дундаж үнээс хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэх зорилготой “Өвлийн идэш-2026” арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
10 цаг 10 мин
Өрнө , Дорныг холбосон Ил хаант улсын түүхийг тольдоорой
“Чингис хаан” үндэсний музейд “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнг ирэх сарын 20-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгож байна. Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейн сан хөмрөгөөс сорчлон дэлгэсэн эл үзэсгэлэн нь Ил хаант улсын үеийн урлаг, соёлын харилцан нөлөөлөл, түүний өвөрмөц онцлогийг харуулж буйгаараа ач холбогдолтой. Түүнчлэн Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломж олгох 13 ховор үзмэрийг энд дэлгэжээ
10 цаг 27 мин
Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийжээ
Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ээс өнгөрсөн баасан гарагт зэсийн баяжмалын нэг удаагийн арилжааны дүн 866.9 тэрбум төгрөгт хүрснийг мэдээллээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 22.3 хувийн зэсийн агууламжтай, 80 000 нойтон тонн буюу 72 480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжааг амжилттай зохион байгуулсан аж.
10 цаг 30 мин
“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын залилангийн хэрэгт торгох ял шийтгэв
“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцээд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтан Ч.Мөнхбаяр нарыг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон юм.
11 цаг 0 мин
Ирэх онд газар зохион байгуулалтын 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 18 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2027 оныхыг батлах, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
11 цаг 30 мин
АН: Ерөнхий сайд хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, намынхнаа хамгаалж байна
УИХ дахь АН-ын бүлэг зарим аймгийн Засаг даргыг огцруулсан талаарх асуудлыг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэв. Энэ тухай танилцуулга мэдээллийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
12 цаг 0 мин
Сурагчид Элсэлтийн шалгалтын үеэр AI ашигласны улмаас БНСУ-ын Боловсролын сайд огцорчээ
БНСУ-ын Боловсролын сайд Чой Гё Жиний огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён уржигдар хүлээн авчээ. Тэрбээр их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ашиглан хуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь төлөвлөж, зохион байгуулж чадаагүйдээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
12 цаг 30 мин
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилохоор шийдвэрлэжээ
Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын тендерийг улсын нууцад оруулж, “Бодь интернэшнл” компаниас авлига авсан гэх албан тушаалтнуудын асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох сураг гарч эхэллээ.
14 цаг 30 мин
Гол, нуурын мөс цөмөрсөн 20 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд он гарснаас хойш арваннэгдүгээр сарын 19 хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татаж гарган, аюулгүй байдлыг хангажээ.
Уржигдар 20 цаг 00 мин
Э.Батзориг олон улсын хүмүүнлэгийн хэргийн комиссын гишүүн боллоо
Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын 2027-2032 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 20-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотод боллоо. Уг сонгуулиар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзоригийг олонхын саналаар тус комиссын гишүүнээр сонгожээ
Уржигдар 18 цаг 00 мин
Цаасан баримт, нотариатаар баталгаажуулах шаардлагыг халах хэрэгтэйг онцлов
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны хүндрэл, чирэгдлийг бууруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын бизнесийн бүртгэлийн шинэчлэлийг боловсронгуй болгох нь” сэдэвт арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-наас зохион байгууллаа.
Уржигдар 17 цаг 00 мин
Хиймэл оюунд суурилсан туслахыг 30 цэцэрлэгт нэвтрүүлэв
Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг энэ хичээлийн жилд шинэчилсэнтэй холбоотойгоор хиймэл оюунд суурилсан туслахыг 30 цэцэрлэгт туршилтаар нэвтрүүлж эхэлснийг Боловсролын яамнаас мэдээлэв. Тус яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир “Боловсролын салбарт багшийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан багшийн туслахыг үе шаттай нэвтрүүлж байна.
Уржигдар 16 цаг 32 мин
Хятад дахь уулзалт гурван удирдагчийн улс төрийн нэр хүндийг л өргөв
АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагч Дональд Трамп, Си Зиньпин, Владимир Путин нарын анхны нүүр тулсан уулзалт Хятадын Шеньжень хотноо энэ сарын 19-нд болж дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн эхэнд гурван удирдагч уулзалтынхаа түүхэн ач холбогдлыг онцлов.
Уржигдар 16 цаг 30 мин
Б.МЯГМАРСҮХ: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого, бүртгэлийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага жил бүр явуулдаг. Энэ удаагийн тооллого, бүртгэл, мэдээллийн сангийн шинэчлэлийн талаар ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн Зөвшөөрөл хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүхээс тодрууллаа.
Уржигдар 16 цаг 00 мин