Азийн сан олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийнхөө хүрээнд шилдэг зурагт ном шалгаруулах “Үлгэрч үнэгхэн” уралдаан зарлажээ. Энэ нь монгол хэлээрх хүүхдийн номын хүртээмжийг сайжруулах, зохиолч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. Уралдаанд оролцогчдын бүтээлийг “Шилдэг зурагт ном”, “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол”, “Шилдэг, шинэ зурагт ном”, “Шилдэг, хэвлэгдээгүй ном” гэсэн таван төрлөөр шалгаруулах юм байна.
“Үлгэрч үнэгхэн”-ий бүтээл хүлээн авах хугацаа 40 гаруй хоног үргэлжлээд өнөөдөр дуусаж буй бол шилдгүүдийг ирэх сарын 25-нд зарлах аж. Ташрамд дурдахад, “Хамтдаа уншицгаая” төсөл нь 0-5 насныхны хөгжлийг номоор дамжуулан дэмжих зорилготой, эцэг, эх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аян юм.
Бэлтгэсэн Ж.Ган