Зураач Л.Энхтайван 60 насныхаа ойд зориулан “Хүн цэцэгс-1” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд нээлээ. Тус үзэсгэлэнг энэ сарын 10 хүртэл олны хүртээл болгоно.
Тэрбээр уг үзэсгэлэнгээ хөрөг бүтээлээр дагнан дэлгэсэн юм байна. Түүнчлэн “Намайг тойрсон цэцэгс”, “Дэлхийн шашин цэцэгсийн нүдэнд”, “Чөлөөт зохиомж”, “Орших, эс оршихуйн заагт хүмүүн байхуй”, “Миний охид” гэх таван хэсэгт хуваасан аж. Бясалгагч хүний хувьд дотоод мөн чанараа нээж, түүнийгээ урлагийн хэлэнд хөрвүүлэн буулгасан бүтээлүүдээ энэ удаагийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнд багтааснаа зураач онцоллоо.
Бэлтгэсэн У.Сүрэн