Монгол, Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг маргаашаас энэ сарын 21 дуустал “Монгол арт” галерейн үзэгчдийн танхимд дэлгэх нь.
Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн уран бүтээлчид оролцохоороо онцлогтой.
Түүнчлэн Монгол, Япон Улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойн хүрээнд эл үзэсгэлэнд оролцохоор ирсэн Япон болон БНХАУ-ын нэрт мастер, уран бүтээлч Хонхао Цай сургалт явуулах аж. Тэрбээр арьсаар хагас товгор амьтан бүтээх сургалтаа энэ сарын 19-нд зохион байгуулах бөгөөд төлбөр нь 250 мянган төгрөг юм байна.