Налайх дүүрэгт зохион байгуулсан хөнгөн атлетикийн ахмадын УАШТ-ий өндрийн харайлтын төрөлд сагсан бөмбөгчдөөс Гавьяат тамирчин Ц.Шаравжамц оролцож, хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг метр 45 см өндөрт харайж, шагналын тавцанд зогссон юм. Түүний хувьд 36 жилийн дараа тус спортын тэмцээнд дахин өрсөлдсөн нь энэ аж.
Ц.Шаравжамц хүүхэд байхдаа дасгалжуулагч И.Жамъяндагва багшийн удирдлагад өндрийн харайлтаар хичээллэдэг байжээ. 1988 онд болсон өсвөр үеийнхний УАШТ-ээс 14 насандаа нэг метр 75 см-т харайж, III байрт шалгарсан аж. Дээрх тэмцээний өмнө болсон волейболын ахмадын УАШТ-ээс тэрбээр мөн хүрэл медаль зүүсэн билээ.
Г.ЦЭЦЭГ