Монголын шатрын холбооноос зохион байгуулсан, 20 хүртэлх насныхны залуучуудын УАШТ-ий эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд 188 шилдэг тоглогч оюунаа сорьж, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн арвай” клубийнхнээс олон улсын мастер Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс “Стейниц” Монголын шатрын академийн тамирчин З.Нарансолонго тэргүүлж, улсын аварга боллоо. Тэд ирэх сарын 23-наас гуравдугаар сарын 8 хүртэл Монтенегро улсын Петровац хотод болох залуучуудын ДАШТ-д оролцоно.
Сонирхуулахад, шатрын үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн “Дүүрэн” төвд энэ сарын 15-19-нд үргэлжлэх нь. Олон улсын шатрын холбооноос энэ оны нэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн гадаад чансааны жагсаалтын дагуу мэдүүлэг ирүүлсэн шатарчдаас эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 10 тамирчин тойргийн системээр өрсөлдөх юм. Тус тэмцээний эхний дөрвөн байрт шалгарсан шатарчид үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвших эрхтэй болно.