“Харбин-2025” Азийн ес дэх удаагийн өвлийн наадмыг “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр” уриан дор энэ сарын 7-14-нд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулна. Уг наадамд манай улсын 35 тамирчин долоон төрөлд хүч сорих юм байна. “Харбин-2025” өвлийн наадамд 34 орны 1275 тамирчин өрсөлдөх гэнэ. Тэд биатлон, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зэрэг спортын 11 төрөлд авхаалж самбаагаа шалгах аж.
Азийн өвлийн наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол өчигдөр Үндэсний олимпын хороонд боллоо. Тамирчдаас гадна дасгалжуулагч, албаныхан гээд нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй баг Хятад улсыг зорих нь. Өвлийн спортыг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Харбин хотод мөсөн хотхон байгуулжээ. Энэ нь Азид томоохонд тооцогдох мөсөн байгууламж юм. Тэнд мөсөн сийлбэрийн бүтээлүүд ч багтсан юм билээ.
А.Үүл