“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг XVIII-XX зууны эхэн үе” үзэсгэлэнг маргааш олны хүртээл болгох нь.
Эл үзэсгэлэн нь гадаад, дотоодын музей, архивын сан хөмрөг болон хувь цуглуулагчдад хадгалагдаж байсан, Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 гаруй зургийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Мөн ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсныг мэдэх боломжтой аж. Түүнчлэн 1870-аад онд Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх бүтээлийг анх удаа эх хувиар нь дэлгэн үзүүлэх юм.
Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганы “Соёмбо” танхимд дэлгэх эл үзэсгэлэнг ирэх сарын 13 хүртэл үзэгчдийн хүртээл болгох аж.
У.Сүрэн