Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан даваа хэмээх газраас өнгөрсөн оны хавар нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нарын илрүүлсэн мөнгөн гэрэгэг холбогдох хуультогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал амжилттай зохион байгуулсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэв. Соёлын өвийг хамгаалах үйлсэд үнэтэй хувьнэмэр оруулсан дээрх иргэдэд салбарын сайдын тушаалаар урамшуулал олгож, жуух бичгээр шагнасан байна.
Энэ ньманай улсын нутгаас олдсон анхны мөнгөн гэрэгэ аж. Судлаачид гэрэгэн дээрх “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай, хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай үгсийг Монголын эзэнт гүрний үеийн буюу Их Юаньулсын дөрвөлжин үсгээр бичсэн байж болзошгүй гэж үзэж байна. Гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээрх зургаан ширхэг ханзыг “Хүндэт тэмдэг, 69 дүгээр” гэх утгатай хэмээн тайлжээ. Эл дурсгалыг хамгаалах, олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг цаашид “Чингис хаан” үндэсний музейнхэн хариуцах нь.
Ж.Гантиг