ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Идол” олон улсын циркийн жүжигчдийн фестивалиас манай улсын уран бүтээлчид мөнгөн цом хүртлээ. Тодруулбал, Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож, мөнгөн цом хүртсэн байна. “Большой Москвич” циркт энэ сарын 17-20-нд болсон уг фестивальд 20 орны 190 гаруй циркчин ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлджээ.
Энэхүү фестивалийг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд дэлхийн шилдэг циркчдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй уралдаан юм. Ингэхдээ мэргэжлийн, хэвлэл мэдээлэл болон үзэгчдийн санал, шүүгчдийн гэсэн гурван ангиллаар шилдгүүдийг шалгаруулдгаараа онцлогтой.
У.Сүрэн