Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт 2025” үндэсний судалгаанд оролцогчдын 80 хувь нь гэр бүл зохиоход бэлэн бус, хангалттай бэлтгэгдээгүй (дунд болон муу) гэж хариулжээ. Тодруулбал, гэр бүлийн амьдралд тааруу бэлтгэгдсэн хэмээн дунд насныхны 72, ахмад үеийнхний 73, залуучуудын 76 хувь нь хариулсан байна. Эл үзүүлэлт нь залуу хосуудад гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв ойлголт, мэдлэг, боловсролыг системтэйгээр олгох нь нэн чухал байгааг харуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж буй.
Тэгвэл гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас хэд болохыг судалгаанд оролцогчдоос тодруулсан байна. Гэр бүл зохиох хамгийн тохиромжтой үеийг эрэгтэй хүн 24-29 насандаа гэж 62, эмэгтэй хүн 18-23 насандаа гэж 56 хувь нь хариулжээ.
Ч.Цэлмэг