ОХУ-ын Камчаткын хойгт өнгөрсөн сарын төгсгөлд газар 8.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас цунами үүсэж, мөн тус улсын хамгийн өндөр, идэвхтэй галт уул Ключевский дэлбэрсэн билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Камчаткын хойгт байрлах өөр нэг галт уул болох Крашенинников дэлбэрч, агаар мандалд 5-6 километрийн өндөрт үнс нурам нь цацагдсаныг олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Тус галт уулыг эрдэмтэд хамгийн сүүлд 1463 онд дэлбэрсэн байх магадлалтай гэж таамагладаг байна. Тиймээс энэ удаагийнхыг үүнээс хойших анхны дэлбэрэлт хэмээн тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, ОХУ-ын Алс Дорнод бүсэд орших Камчаткын хойг дахь Шивелуч галт уул өнгөрсөн онд газар хөдөлсний улмаас мөн дэлбэрч, цөөнгүй галт уул идэвхжиж байжээ.
М.Гэгээ