 “Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд толилуулж байна. Эл үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд нь өнгөрсөн зууны эхэн буюу хувьсгалын өмнөх үеийн монголчуудын амьдралыг харуулах ховор баримт гэдгээрээ онцлогтой аж. Мөн тухайн үеийн улс төрийн донсолгоог харуу лахаас гадна газар нутгийн олон өнгө төрх, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, шашин шүтлэг, хувцаслах соёл, уламжлалын талаарх гэрэл зургуудыг дэлгэсэн байна. Тухайлбал, “Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг эл үзэсгэлэнгээс тольдож болох нь.

Францын энх тайвныг эрхэмлэгч, хүмүүн¬лэг үзэлтэн, нэрт Альберт Кан дэлхийн уламжлалт соёл, нийгмийн дүр төрхийг түүхэнд үлдээхээр “Манай гаргийн архив” төслийг санаачлан 60 гаруй оронд гэрэл зурагчныг 1909- 1931 онд илгээжээ. Энэхүү төслийн хүрээнд гэрэл зурагчин Стефан Пассе Монголд 1912- 1913 онд ирж, тухайн цаг үеийн нийгмийн байдал, ахуй амьдрал, соёл уламжлалыг гэрэл зурагт буулгасан байна. “Монголд 1912-1913 онд аялах нь аюултай, хүнд бөгөөд Манжийн эзэнт гүрэн нуран унасны дараа “халх монголчууд эсэргүүцэн боссон цаг үе байв” гэжээ.
У.Цэцэг