“ChatGPT”-г бүтээгч “OpenAI”-ийн цэвэр ашиг энэ оны эхний долоон сард өмнөх жилийн мөн үеийнхээсээ хоёр дахин их буюу 12 тэрбум ам.долларт хүрснийг компанийн тайланд дурджээ. Энэ нь хүн төрөлхтөн хиймэл оюуны технологийг түгээмэл хэрэглэх болсонтой холбоотой аж. Тодруулбал, “ChatGPT”-г долоо хоногт 700 сая гаруй хэрэглэгч идэвхтэй ашигладаг байна. Үүнд үндэслэн “Sequoia capiotal”, “Tiger global management” зэрэг нэр хүнд бүхий сан “OpenAI”-д хэдэн зуун сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Хиймэл оюун нь ирээдүйд зөвхөн туршилт, хөгжүүлэлт төдий бус, медиа, боловсрол, программ хангамж, анагаах ухаан зэрэг салбарыг суурь технологиор хангах ашигтай бизнес болох төлөвтэйг шинжээчид онцлов.
Д.Хэрлэн