Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин, соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд монголчуудын шүтээн болон зан үйлийн уран зураг, модон барынхэвлэмэлдүрс, бурхныбаримал тэргүүтэй түүх, соёлын хосгүй ач холбогдол бүхий 700 гаруй ховорүзмэрийг дэлгэснээрээ онцлогтой аж.
Тэрбээр “Бурхны шашин манай улсад Хүннүгийн үед, XIII болон XVII зуунд гурван удаа дэлгэрсэн түүхтэй. Харин XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан бөгөөд 2000 оноос хойшдахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрсэн гэж хэлж болно. Эл хугацаанд лам нарыг хэлмэгдүүлж, сүм хийд, эд өлгийн зүйлсийг хоморголон устгасан байдаг. Тухайн цаг үеийн сэхээтэн, эрдэмтэн, бичгийн хүмүүсийн олонх нь лам хуврагууд байсан бөгөөд тэд сүсэг бишрэлээ уран бүтээлдээ шингээн туурвиж иржээ. Тиймээс эл үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүд нь хэлмэгдүүлэлтийн шуурганаас ард түмний гараар дамжин хадгалагдаж, зарим нь авдрын ёроолоос гарч ирсэн түүхэн дурсгал гэдгээрээ онцлог” хэмээв.
Э.Сондор