Иран тэсэж үлдсэн ч удаан хугацаанд хүнд үеийг туулна
АНУ-тай хийж буй дайн Иранд хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, дэд бүтцийг нь бусниулж, Ойрх Дорнодод бараг холбоотонгүй болгосон ч улс төрийн тогтолцоог нь сүйрүүлж чадахгүй байна. АНУ, Ираны өнөөгийн байдлын асуудлаар Оросын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнгийн Араб, Исламын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Григорий Лукьянов сэтгүүлч Дмитрий Поповын асуултад хариулсныг сонирхуулъя.
Өчигдөр 13 цаг 30 мин
Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав
Дэлхийн банк 2026-2027 оны улс орнуудын орлогын ангиллыг шинэчлэн танилцууллаа. Энэ жил Вьетнам, Филиппин, Шри Ланка, Микронез, Йордан дундаас дээш орлоготой улсад багтаж, үзүүлэлтээ ахиулсан бол Того бага орлоготойгоос дундаас доош руу дэвшсэн байна.
Өчигдөр 10 цаг 00 мин
Сошиал хийрхэлд “барьцаалагдсан” сайд, дарга нарын туйлшрал
•АНУ-ын Калифорни мужийн Санта Круз хотын Сибрайт далайн эрэгт хүчтэй давлагаанд өртсөн 10 настай хүүг баатарлагаар аварч буй дүрс бичлэг нь нийгмийн сүлжээнд тархаж, дэлхий нийтийн анхааралд орсон Райдер Уильямсыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд урьж, “Иргэний дээд хүндэтгэл” үзүүлэхээр болжээ. •Монгол Улсад саяхан болсон IMC-2026 олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулахад гаргасан зарим зардлыг шийдэхийн тулд хувийн сууцаа худалдахаас аргагүйд хүрээд буйгаа нийгмийн сүлжээнд хуваалцсан багш Б.Идэржавхланг Ерөнхий сайд Н.Учрал хүлээж авч уулзан, шаардлагатай санхүүжилтийг нь шийдэж өгөхөөр болов.
Өчигдөр 09 цаг 30 мин