“Coldplay” хамтлагын тоглолтыг нууц амрагтайгаа үзэж байгаад телевизийн дуранд өртөн баригдсан мэдээлэл технологийн "Astronomer" компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон албан тушаалаасаа огцорчээ. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв.
"Манай байгууллагын удирдлагууд хариуцлагатай байхынхаа адил биеэ авч явахдаа үлгэр дуурайл байна гэж найддаг. Энэ жишиг саяхан алдагдав. Энди Байрон огцрох өргөдлөө өгч, удирдах зөвлөл тус шийдвэрийг баталлаа" гэж мэдэгдэлд дурджээ.
“Axios” порталд бичиж буйгаар Байронтой хамт дуранд өртсөн тус компанийн хүний нөөцийн захирал Кристин Каботын цаашдын хувь заяа тодорхойгүй байна.
Долдугаар сарын 17-нд Бостонд болсон “Coldplay” хамтлагийн тогололтыг мэдээлэл технологийн “Astronomer” компанийн гүйцэтгэх захирал Энди Байрон байгууллагынхаа хүний нөөцийн захирал Кристин Каботтай тэврэлдэн үзэж байгаа нь санамсаргүй байдлаар дуранд өртөн цэнгэлдэхийн том дэлгэцээр гарсан. Хос тэр дороо буруу харан нүүрээ нуусан юм.
Хамтлагийн удирдагч Крис Мартин “Тэд нэг бол амрагууд, нэг бол маш ичимхий хүмүүс байна” гэж тайзан дээрээс хэлж дарь дээр давс нэмжээ.
Хэвлэлүүдэд бичснээр энэ үеэр Энди Байроныг эхнэр хүүхдүүд нь гэртээ хүлээж байжээ.
Бичлэг хоромхон зуур хэвлэлүүд болон нийгмийн сүлжээгээр тархсан байна.