Умард Солонгост хот-дог идэх, мөн гэр бүл салалтыг хоригложээ. Энэ тухай Daily Mail мэдээлэв.
БНАСАУ-ын тэргүүний гаргасан шинэ зарлигийн дагуу хэт барууны хоол болох хот догийг (зайдастай хавчуурга)гудамжинд зарах, тэр байтугай гэртээ хийж байгаад баригдвал эх орноосоо урвасан хэргээр хөдөлмөрийн лагерьт цөллөгдөх юм.
Үүнээс гадна дөнгөж 2017 оны үеэд л Өмнөд Солонгосоос орж ирсэн кимчи, шош, хиамаар хийсэн будэ-жигае худалдахыг мөн хоригложээ.
Өмнө нь гэр бүл салсан тохиолдолд нөхөр нь хөдөлмөрийн лагерьт явдаг байсан бол 2025 оноос эхлэн эхнэр нөхөр хоёулаа хөдөлмөрийн хорих ангид орох болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл байдаг ч хамаагүй шийтгэлийг аль аль нь гийтгүүлэх аж.