Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үес 914 (6.1 хувь) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13,2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилд 14.0 их наяд төгрөг хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 758.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.