Засгийн газар болон дотоодын компаниуд энэ он гарснаас хойш буюу сүүлийн долоон сарын хугацаанд хөрөнгийн зах зээлээс 114 тэрбум төгрөг татан төвлөрүүлснийг Монголын хөрөнгийн биржийн тайланд дурджээ. Тухайлбал, Засгийн газар бонд гаргаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас 60 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол дотоодын хувьцаат компаниуд бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар 54 тэрбум төгрөгийн санхүүжилт босгожээ.
Хувьцаат компаниуд өнгөрсөн онд биржээр дамжуулан 731 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж байжээ. Одоогоор үүний 15.5 хувьтай дүйцэхүйц хэмжээний санхүүжилтийг босгоод байна.
Ж.Сувд