Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, “ОИСКА Монгол” төрийн бус байгууллагынхан хамтран энэ жил говийн бүс нутагт 20 мянган заг тарих төсөл эхлүүлэхээр болжээ.
Тус хамгаалалтын захиргааныхан ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, “Тооройн төлөө” төрийн бус байгууллага, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн судлаач, мэргэжилтнүүд, орон нутгийн захиргааны байгууллагынхантай хамтран говьд заг, тоорой, жимс, жимсгэнийн мод, бут тарих, нутагшуулах туршилт, судалгааг хийсний үр дүнд заган ой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат “Мод тарих нь олон хүний хүч хөдөлмөрөөр урагшилдаг ажил гэдгийг мэдэрч ойлгосон. Бидэнд хангалттай туршлага бий ч олон улсын байгууллагатай хамтарч ажиллах болсондоо сүрдэж, эмээж байна” гэв.
Н.Мишээл