Парисын давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижитийг эрэгтэй хүн байсан гэж мэдүүлсэн хэргээр буруутгагдаж байсан Наташа Рейг цагаатгалаа гэж сэтгүүлчийн өмгөөлөгч Франсуа Данглеан мэдэгдэв.
"Давж заалдах шатны шүүх Наташа Рейг цагаатгав" гэж тэрээр X хуудсаараа мэдээлэв.
France Press агентлагийн мэдээлснээр тус хэргийн өөр нэг шүүгдэгч Амандин Руаг шүүх мөн буруугүй гэж үзжээ. Амандаа Руа нь Youtube сүлжээнд сувагтай бөгөөд сэтгүүлч Наташа Рей нь тэрхүү сувгаар нь мэдэгдлүүдээ хийжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард шүүх Наташа Рей, Аманда Руа нарыг хүн гүтгэсэн хэрэгт буруутгаж, 13.5 мянган еврогийн торгууль ногдуулсан юм.
Өөрийгөө хараат бус сэтгүүлч гэдэг Наташа Рей хэдэн жилийн турш эрэн сурвалжлах мэдээллийг явуулсан бөгөөд Макроны сургуулийн багш Брижит, ерөнхийлөгчөөс 24 насаар ах, төрөхдөө Жан-Мишель гэдэг эрэгтэй хүн байсан гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ бичлэг цахим ертөнцөд тархаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа АНУ-д маш их газар авсан юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хатагтай Макрон давж заалдах шүүхийн шийдвэрт "үнэхээр цочирджээ”.
Тэдний хэлснээр Брижит Макрон олон жилийн турш интернет троллуудын явуулсан гүжир гүтгэлгийг шүүх зогсооно гэж найдаж байсан ч хуулийн байгууллагын дээрх шийдвэр доромжлолын шинэ давалгааг үүсгэсэн гэж үзэж байна.
Францын тэргүүн хатагтай шийдвэрийг давж заалдана гэж Franceinfo радио түүний өмгөөлөгчөөс иш татан мэдээллэв.